Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн жин тус бүрийн чансаа шинэчлэгдэн гарлаа. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн чансааг ДАШТ-ий хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон-Жин тэргүүлсэн хэвээр байгаа бол манай гавьяат тамирчин дэлхийн аварга Ганбатын Болдбаатар 1868 оноогоор удаалж байна. Тэрбээр шинэчилсэн чансаагаар гурван байр ахисан бол дэлхийн шинэ аварга Елдос Сметов гуравдугаарт бичигдэж байна.
Харин сахилгын асуудлаас болж ДАШТ-ийг өнжсөн 2013 оны дэлхийн аварга Наохиса Такато Парисын "Их дуулга" тэмцээнд түрүүлснээр 4 дүгээр байр хүртэл дэвшээд байгаа бол Абу Дабигийн Гранд Сламд түрүүлсэн Гүржийн Амиран Папинашвили чансаагаа 6 байраар ахиулан 5 дугаарт бичигдэх болсон байна. Харин Европын анхдугаар наадамд бэртэл авсан Азербайжаны Орхан Сафаров тэргүүн байраа аажмаар алдсаар 6 дугаар байр руу ухраад байна. Түүнчлэн Узбекистаны Шарафуддин Лутпиллаев нэг байр ухарч, долоодугаар байрт бичигдэж эхэллээ. Улмаар дэлхийн дэд аварга Рустам Ибраев наймдугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа бол 9 дүгээр байрт гавьяат тамирчин Д.Амартүвшин бичигдэж байна. Тэрбээр өмнөх сарын чансаанаасаа хоёр байраар ухарсан бол ОУХМ Г.Хэрлэн мөн 17 дугаар байраас 23 хүртэл ухарчээ.
Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар энэ сард хамгийн огцом үсрэлтийг хийж, 24 байраар урагшилж, дахин 30 дугаарт эрэмбэлэгдэх боллоо. Ингэснээр манай улсаас 60 кг-ын жинд олимпод нийт 4 бөх оролцох боломжоо одоогоор биелүүлээд байгаа бөгөөд дасгалжуулагч нарт эдгээр бөхчүүдээс сонголт хийх хүнд даалгавар ногдох төлөвтэй.
Г.Болдбаатар дэд байрт, Ц.Цогтбаатар 24 байр урагшиллаа | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.