Шууд Chart

Хакүхо дөрвөн даваатай башёг тэргүүлж эхэллээ

2015-11-12 12:29:38

Мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюшү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж дууслаа. Макүүчи буюу дээд зиндааны тэргүүн бөх 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал комосүби Ёшиказитэй барилдаж хатакикоми мэхээр давснаар башёг унаагүй тэргүүлж эхэллээ. Харин 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Ичиножу А.Ичинноровтой барилдаж шитатенаги мэхээр, 71 дэх ёкозүна Какарю М.Ананд маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Осунаарашитэй барилдаж давснаар гурван даваа, нэг унаатай болсон байна.

Өнөөдөр Хакүхо маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Аоямитай, Харумафүжи маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Окиномитэй, Какарю секиваки Миогирютэй тус тус барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 3-1
Ёкозүна Какарю М.Ананд 3-1

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-1
Маэгашира 1 Ичиножу А.Ичинноров 0-4
Маэгашира 7 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 2-2
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
Маэгашира 16 Асасикирю Б.Дашням 1-3
 


Хакүхо дөрвөн даваатай башёг тэргүүлж эхэллээ   
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй