Шууд Chart

"Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг баталлаа

2015-11-17 12:15:19

Засгийн газраас "Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг баталжээ. Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, нийгэм, эдийн засгийн ялгаатай байдал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Хоол тэжээлийн байдлыг сайжруулах арга хэмжээ нь дан ганц эрүүл мэндийн салбарын хүрээнд зохицуулагдах боломжгүй тул хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангасан өргөн хүрээтэй багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзжээ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж гаргах юм байна. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортьн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар, орон нутгийн түвшинд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

 


"Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг баталлаа   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй