Шууд Chart

Франц улстай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ

2015-11-17 12:51:52

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд дэмжжээ.

БНФУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах асуудлыг анх 2013 онд Францын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьж, улмаар Францын Засгийн газрын тэтгэлгийг Монголын 10 оюутанд 2013-2014 оны хичээлийн жилд олгосон. Улмаар талууд сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар тохиролцжээ.


Франц улстай “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй