Шууд Chart

“Чингис хаан” нисэх буудалд транзит танхим байгуулжээ

2015-11-18 16:03:02

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны наймдугаар сард "Чингис хаан" нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, нисэх буудалд онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналтын хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч, тав тухыг нь алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулах, нэгэнт гадны буудлуудаар шалгагдаад ирж байгаа зорчигдын гар тээш, ачааг дахин шалгаж түвэг учруулалгүй ногоон гарцаар гаргах хэрэгтэй зэрэг үүрэг өгч байсан. Мөн ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг шуурхайлах үүрэг өгч байсан юм.

Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхжуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, онгоц байрлуулах зогсоолууд өнөөдөр бэлэн болсонтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ. Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлынхаа нүүр царайг богино хугацаанд олон улсын нисэх буудлын жишигт хүргэж чадсан Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, "Чингис хаан" нисэх буудал, МИАТ-ийн удирдлагууд, тэдний хамт олонд баяр хүргээд, зорчигчид айлын жижиг өрөө шиг өрөөнд паспортны шалгалтад ордог, тэндээ багталцахгүй дараалал үүсгэдэг байдал алга болж, найман шугамтай, мөн E gate буюу цахим нэвтрэлттэй болсныг сайшаалаа.

Ийм засвар тохижилтыг хийхэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, "Чингис хаан" олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1.9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ. Улаанбаатар хот аялал жуулчлалын маршрутын төгсгөлийн цэг байдаг. Нисэх буудалд буусан бүх хүн заавал Улаанбаатар хот, Монгол Улсын хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдрөөс Улаанбаатар аялал жуулчлалын дундын цэг болж эхэлж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн шинэ ажил, үйлчилгээ эхлүүлчихээд эхний хэдэн өдөр нь шуурхай үйлчлээд хойшдоо назгайрч таарахгүй. Нисэх буудалд ажиллаж буй мэргэжлийн хяналт, хил, гааль, иргэний бүртгэлийн ажилтнууд үйл ажиллагаагаа анхны өдрийнх шигээ байнга эрч хүчтэйгээр явуулах ёстойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа.

 


“Чингис хаан” нисэх буудалд транзит танхим байгуулжээ  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.62.121.xxx [178.62.121.xxx] 2015-11-18 16:30
Сайн бнаа 800 зорчигч хүлээн авах хүчин чадалтай бсан ч одоо 1200 дэвшил гэж бодож бна илүү ихийг хийгээрэй амжилт хүсье
177.67.81.xxx [177.67.81.xxx] 2015-11-18 16:29
Болоо ш дээ овоо ажил хийж бна сайн бна
108.170.8.xxx [108.170.8.xxx] 2015-11-18 16:28
bolj l bn sh de oorsdiin noots bololtsoogooroo iimerhuu shinechilel hiigeed bwl uls orond mine hogjil oirhon l bn
162.217.133.xxx [162.217.133.xxx] 2015-11-18 16:26
АСЕМ ч ойртлоо доо бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй шүү
162.217.133.xxx [162.217.133.xxx] 2015-11-18 16:25
Oodloh ail uudneesee gedeg gadaadiin zochid toloologchid ireh ued niseh buudal ni hund surtalgui bwl ih l zugeer bgd bga yum da zow cigleld ajillajee
46.101.19.xxx [46.101.19.xxx] 2015-11-18 16:23
Шийдлийн цаг их л зөв зүйл бга юм даа өрөөндөө шигдэхгүй гадуур гарч үйл ажиллгаануудтай нь танилцан шийдвэр гаргаж бга нь их таалагдаа

Бидэнтэй нэгдээрэй