Шууд Chart

Засгийн газар хуралдав

2015-11-24 12:09:12

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өчигдрийн ээлжит хуралдаанаар Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулах,  Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчилэх зэрэг шийдвэрүүд гаргаснаас гадна Монгол наадам цогцолборын хилийн цэсийг тогтоосон юм.

Түүнчлэн уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар товчлон хүргэж байна.

-  Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг баталлаа.

-  Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдад Эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Нэр бүхий албан хаагчдад Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. 

-  Монгол Улсаас Сент Дюси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршалын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-  Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд олголоо.

-  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Засгийн газар хуралдав  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй