Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гэр хорооллын айлууд өнөөдрөөс шөнийн цагаар 50 хувийн хямдралтай цахилгаан хэрэглэнэ

2015-12-01 12:51:32
Error loading player: No playable sources found

Гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс шөнийн цагт 50 хувийн хямдралтай цахилгаан, эрчим хүч хэрэглэнэ. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдарч буй хэрэглэгч эзэлж байна. Гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо энгийн тоолуур хэрэглэж байгаа хэрэглэгчид тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай. Тоолуураа сольсноор оройн 21 цагаас өглөөний 06 цагт хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэх юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77.10 төг/кВт.цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38.55 төг/кВт.цаг болж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний системийн арилжааны зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээ компаниудын горим ажиллагааг тогтворжуулах, найдвартай, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд хийгдсэн тарифын зохицуулалтын үр дүнд үндэслэн төвийн бүсийн хэмжээнд гэр хорооллын айл өрхөд үзүүлэх үнийн хөнгөлөлт, урамшууллын хэлбэр, хувь хэмжээ, хөнгөлөлт урамшуулал үзүүлэх нөхцөл зэргийг тарифын зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж шийдвэрлэхийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт зөвлөлөө.

Гэр хорооллын айлууд өнөөдрөөс шөнийн цагаар 50 хувийн хямдралтай цахилгаан хэрэглэнэ  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-01 13:16
АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРЫН ДАРГА Ш.ГЭРЭЛЧИМЭГИЙГ АТГ-С АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ / ХУВЬДАА 10 ГАРАН КОМПАНИТАЙ / ГЭЖ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙХАД ДАРГА БОЛГООД БАЙДАГ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ????????

Бидэнтэй нэгдээрэй