Шууд Chart

Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв

2015-12-01 13:14:56

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 11 дүгээр сарын 16-25-нд Герман, Франц, Итали, Чех улсад ажлын айлчлал хийгээд ирсэн. Энэхүү ажлын айлчлалын дүнгийн талаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцууллаа. Эдгээр улстай хамтран хүнд, хөнгөн үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх механизмыг тохирсон байна.

ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төслийн 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан ХБНГУ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой өр авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тухайн төсөл, хөтөлбөрийн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


Аж үйлдвэрийн сайдын гадаад айлчлалын дүнг хэлэлцэв  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй