Шууд Chart

Чингис бондоос зээл авсан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

2015-12-09 15:32:50

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр манай улсын үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох “Долоон болдог” группын үйл ажиллагаатай танилцлаа. "Долоон болдог” групп компани 2004 онд гал тогооны тавилгын үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа, тавилгын худалдаа, барилгын зураг төсөл, барилга угсралт, төмөр хийц болон сэндвичэн хавтангийн явуулдаг төрөлжсөн компаниудтай, группын зохион байгуулалттай болж өргөжиж, 240 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тус групп Чингис бондоос зургаан тэрбум төгрөгийн зээл авчээ.

Гал тогооны тавилга, хувцасны шүүгээний “”KitchenAll” брэнд үйлдвэрлэдэг “Долоон болдог групп" мод болон модон хавтан боловсруулах бүрэн автомат технологи бүхий үйлдвэрийг анх оруулж ирсэн, үйлдвэр нэг ээлжиндээ 50-100 иж бүрэн тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай, энэ төрлийн импортыг орлох боломжтой гэдгээ тус группын Ерөнхийлөгч С.Ганбаатар Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн олон улсын чанар, стандартад нийцсэн сэндвич хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч сард дуусгасан байна.

“Долоон болдог” группын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг товч мэдээлэл хийсэн. Тодруулбал, тус групп тавилга, ган хийц, барилгын хавтангийн үйлдвэр барьсан нь монголчууд бид барилгаа эхнээс нь дуустал бүрэн барих бололцоотой болж байгааг харуулж байна. Чингис бондын хөрөнгөөр манай улсад ийм олон үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ бол эхний давалгаа. Одоо ийм үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, бусад үйлдвэрүүдтэй үйл ажиллагааг нь нэгтэж хүчин чадал, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг дээшлүүлэхэд төр засаг бодлогоор оролцох шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Энэ бол дараагийн давалгаа юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Аймаг, сумдад төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, захиргааны барилга барихад цемент цутгаж, тоосго өрөх шаардлагагүй, ийм сэндвичин хэлбэрээр барих бүрэн бололцоотой болжээ. Технологийн ийм дэвшлийг ашиглаж, үндэсний үйлдвэрээ дэмжиж ажиллах бололцоо бидэнд байна. Үйлдвэрүүдийн үйл ажиллагааг уялдуулах, дэмжлэг үзүүлэх нь чухал. Үйлдвэрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газар анхаарч ажиллана. Төр гол худалдан авагч, захиалагч нь болж дэмжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод энэ чиглэлд анхаарч ажиллана гэлээ.


Чингис бондоос зээл авсан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав   
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-10 15:29
Naadah hiisen zyilee ene MAN-garuudiin ygend itgeed baigaa ard tymendee byh tv tsatsaach ,odoo en 3 jild hiisenee sain ene mahan tolgoinuudad oilguul,amjilt bayar hyrgie

Бидэнтэй нэгдээрэй