
МХБХ-оос зохион байгуулдаг футзалын УАШТ-ий хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хасагдах шатны шилдэг 16 багийн тоглолт эхэлж байна. "Хилчин" болон "Western FC" энэ шатны салхийг хагалан өрсөлдсөн бөгөөд тоглолт ч өрсөлдөөнтэй боллоо.
"Western FC" баг зургаан гоолыг оруулсан бөгөөд зургаан өөр тоглогч гоолын самбарт нэрээ гаргалаа. Харин "Хилчин" клубаас нэг тамирчин энэ өдөр сайн байсан нь Д.Дамдиндорж юм. Түүний хувьд эхний үед эсрэг багийн хаалганд гурван гоолыг оруулж хеттрик хийсэн бол сүүлийн хагаст хоёрыг хийж нийтдээ таван гоолыг оруулж чадлаа.
Чухал тоглолтод тэрбээр өөрийгөө бүрэн дайчилдаг юм. Хоёр багийн тоглолтын төгсгөлд тооны харьцаа 6:6 болж ирсэн. Энэ үед хөлбөмбөг сонирхогчдын дунд Тоодоо нэрээрээ алдаршсан н.Цогтбаатар хоёр гоолыг оруулж, түүний багийн анд Д.Түмэнжаргал мөн хоёр гоолыг оруулснаар 10-6 харьцаатай "Хилчин" багийн ялалтаар өндөрлөлөө.
"Хилчин" клуб шилдэг наймд шалгарлаа | ||
Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.