Шууд Chart

Багануур дүүрэг “Шатрын өргөө”-тэй боллоо

2015-12-09 18:09:14

Өнөөдөр Багануур дүүргийн "Гүн галуутай" цогцолбор сургууль дээр "Шатрын өргөө" нээлтээ хийлээ. Уг өргөөг тус сургуулийн бага, дунд ангийн сурагчид санаачилж, "Багануур эсгий" ХХК ивээн тэтгэжээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд "Гүн галуутай" цогцолбор сургуулийн Сургалтын ерөнхий менежер н.Болормаа, "Уран нүүдэл-Хэрлэн" шатрын холбооны тэргүүн П.Ононгол, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Цогтбаатар, Багануур дүүргийн шатрын дасгалжуулагч Б.Нямдаваа, тус дүүргээс төрөн гарсан спортын дэд мастер Д.Оросоо, Ж.Батжаргал болон өсвөрийн шилдэг шатарчид оролцлоо.

Энэ тохижилтын ажлын дизайныг Ж.Эрдэнэ-Очир хэмээх эцэг, эхийн төлөөлөл урлан бүтээсэн байна. Мөн энэ үеэр шатарт сонирхолтой сурагчдын санаачилгыг дэмжсэн хүүхэд багачуудын нэрийн өмнөөс Монголын шатрын холбоо талархал илэрхийллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Багануур дүүрэг “Шатрын өргөө”-тэй боллоо  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй