Шууд Chart

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн ЕАШТ хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2015-12-11 11:06:24

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны Европын аварга шалгаруулах ээлжит цуврал "Омега Дубай Лэйдис Мастерс" тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Эмэгтэй гольфчдын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европын аварга шалгаруулах энэ удаагийн цувралд дэлхийн чансааны дээгүүр эрэмбэлэгддэг 60 гаруй гольфчин хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний тойргийн дараах байдлаар Их Британийн гольфчин Лийз Яан /Liz Young/ тэргүүлж, дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгддэг БНХАУ-ын алдарт гольфчин Фенг Шаншан /Shanshan Feng/ гуравт орж ирсэн.

Харин хоёрдугаар тойргийн тоглолтуудын дараа байдал эсрэгээрээ эргэж, 2014 оны Европын цувралын аварга БНХАУ-ын гольфчин Фенг Шаншан 10 дахь нүхэндээ хоёр цохилтоор бөмбөгөө амжилттай оруулснаар 67 паартай, хасах 10 оноотой болж, тэмцээнийг хошуучилж эхэллээ.

Түүний араас өдгөө 52 настай Их Британийн гольфчин Лаура Дэвис/Laura Davies/ 68 паартай, хасах 8 оноотой явж байна. Энэ удаагийн тэмцээн түүний 80 дахь удаагийн цуврал бөгөөд хэрвээ тэрээр түрүүлбэл, түүний анхны цувралаас авч байгаа ялалт болох юм.

Тэдний араас Европын цувралын таван удаагийн аварга, Шведын гольфчин Каролайн Хедволл/Caroline Hedwall/ 68 паартай, хасах таван оноотой удаалж байна. Тэмцээн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилж, аваргаа тодруулна. Уламжлал ёсоор тэмцээний ялагч 500 мянган еврогийн мөнгөн шагнал авна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн ЕАШТ хоёр дахь өдрөө үргэлжилнэ   
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй