Шууд Chart

Дубай хотноо бадминтоны шилдгүүд өрсөлдөж байна

2015-12-11 14:14:59

Олон улсын Бадминтоны холбооны улирлын сүүлийн цуврал тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо үргэлжилж байна. 1 сая америк долларын шагналын сантай энэ тэмцээнд олон улсын бадминтоны холбооны цувралуудад тэргүүлсэн, дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэж байгаа топ тамирчид өрсөлдөж байна.

Супер цувралын тэмцээн хоёр дахь өдрөө Дубай хотын Хамдаан /Hamdan/ спортын цогцолборт болж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа БНХАУ-ын тамирчин Чен Лонг /Chen Long/, дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж байгаа Хонгконгийн тамирчин Ху Юн /Hu Yun/ нар өрсөлдсөн.

37 минут үргэлжилсэн тоглолтод БНХАУ-ын тамирчин Чен Лонг өрсөлдөгчөө хоёр үеийн турш 21-17, 21-12 харьцаатайгаар буулган авлаа. Энэ хоёр тамирчин өмнө нь 9 удаа учраа тааран тоглож байсны 7-д нь дэлхийн аварга Чен Лонг хожиж байсан юм.

Харин нөгөө талд Дэлхийн чансааны зургаадугаарт эрэмбэлэгдэж байгаа Данийн тамирчин Виктор Акселсен /Viktor Axelsen/, дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдэж байгаа Энэтхэгийн тамирчин Кидамби Шрикант /KidambiSrikanth/ нар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд учраа тааран тоглосон.

Данийн тамирчин Виктор Акселсен энэ жилийн цувралд ямар ч хожигдолгүй тэмцээнийг үргэлжлүүлж ялалтаа хадгалан өрсөлдөгчөө 21-13, 21-18-ийн харьцаатайгаар буулган авлаа. Тэрээр тэмцээний хоёр дахь ялалтаа авснаар хагас шигшээ тоглолтод оролцох боломж тун ойрхон болж ирж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Испанийн тамирчин Каролина Марин /Carolina Marin/, чансаагаараа түүний ард бичигдэж байгаа Энэтхэгийн тамирчин Сайна Невал /SainaNewhal/ нар учраа тааран тоглосон. Тоглолт нэг цаг 15 минут үргэлжилж, 3 үеийн турш явагдсан.

Сайна Невал эхний үед 23-21-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө ялсан бол тоглолтын хоёрдугаар үед Каролина Марин 9-21-ийн харьцаатайгаар хожсон учир нэмэлт шийдвэрлэх гуравдугаар үе гарч ирсэн. Энэ үед Энэтхэгийн тамирчин Сайна Невал илүүрхэж, 21-23-ын харьцаатайгаар өрсөлдөгчөө илт давуу буулган авсан юм. Тэмцээн энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубай хотноо бадминтоны шилдгүүд өрсөлдөж байна   
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй