
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны гуравдугаар хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар Үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай аймгийн Засаг дарга нарт танилцуулах, аймаг, нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад гурвалсан НАНО технологи бүхий шингэн НАНО бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга мэдээлэл хийх, 2016 онд аймаг, нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн.
Шингэн НАНО технологиор баяжуулсан “НАНО шатахуун”-ыг хэрэглэснээр авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утаа, тогтворжилтийн түвшинг бууруулах боломжтойг “Жим вейл Монголиа интернейшнл” компанийнхан танилцуулсан бөгөөд энэ асуудлаар судалгаа хийхийг Уул уурхайн яам болон Газрын тосны газрын удирдлагуудад тус хорооны дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо. Мөн тус хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд орсон Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг хэлэлцэж, эдгээр аймагт утаа ихтэй нэг, хоёрдугаар сард агаарын чанарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд БОНХАЖЯ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Үүнд, гэр хорооллын 10-12 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 10 орчим мянган айл хэрэглэж буй түүхий нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах турших, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр Их тойруугийн 110 Кв-ын дэд станцуудаас хэт ачаалагдсан 4 шугамын ачаалал хөнгөвчлөх угсралтын ажил, нийслэлийн таван цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ.
Нано шатахуун үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулна | ||
Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.