
ММСУХ-ны дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар шагнууллаа. Энэ жилийн улсын баяр наадамд их насны морио айрагдуулж, соёолонгоо түрүүлгэн, Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд шарга морио айрагдуулж, зээрд халзан соёолонгоо дахин түрүүлгэсэн. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон 32 дахь удаагийн “Breeders cup” уралдаанд Mongolian Saturdaу дуудлагат хээр морио зүлэгний спринт төрөлд түрүүлгэн, хэдхэн хоногийн өмнө Хонгконгт болсон олон улсын морин тойруулгын уралдаанд тавд хурдлуулснаар энэхүү одонгийн эзэн болоод байна.
Д.Ганбаатар “Молор эрдэнэ” одонгоор энгэрээ мялаалаа | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.