
Энэ оны шигшмэл эрлийз их насны морьдын чансаа гарчээ. Шинэ он тун удахгүй айлчлах гэж байгаа өнөө үед салбар бүрт оны шилдгүүд тодордог. Ингээд дараах эрэмбийг сонирхцогооё.
1. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний баяр наадмын айргийн гурав, ММСУХ-ны түүхт 20 жилийн ойн их баяр наадмын айргийн дөрөв, “Сэлэнгэ хурд-2015” хаврын хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны айргийн дөрөвт хурдалсан Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач С.Лувсанбалдангийн халтар морь 13 оноогоор шалгарлаа.
2. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын түрүү, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны аман хүзүүнд хурдалсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Д.Жамъяангийн халиун, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын аман хүзүү, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн дөрөв, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Булган аймгийн Баяннуур сумын уугуул аймгийн алдарт уяач Ч.Содномын хар, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн тав, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдааны аман хүзүү, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны айргийн гуравт хурдалсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Монгол Улсын манлай уяач С.Төмөр-Очирын “Гоё” хүрэн тус тус есөн оноотой.
3. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Н.Даш-Өлзийн сартай зээрд найман оноотойгоор гуравт бичигдлээ.
4. Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүү, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Л.Эрдэнэбаатарын хул, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тав, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны аман хүзүүнд хурдалсан Төв аймгийн Борнуур сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Ганбатын хар, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын уралдааны түрүү “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны аман хүзүү, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Т.Батжаргалын халтар, Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны түрүү, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдааны айргийн гуравт хурдалсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд долоон оноо цуглуулж нэрээ дөрөвт авч үлдэв.
5. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гурав, “Увс хурд-2015” баруун бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Х.Барсүрэнгийн хээр халзан, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадам “Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааны айргийн гурав “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны аман хүзүүнд хурдалсан Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын цагаан, ММСУХ-ны 20 жилийн ой их баяр наадмын “Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааны айргийн тав, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Г.Будхангайн хамар цагаан зээрд зургаан оноотой.
6. “Сэлэнгэ хурд-2015” хаврын хангайн бүсийн уралдааны түрүү, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул Ч.Пэрэнлэйн хээр, “Увс хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү, Зүүнхангай сумын уугуул, Х.Барсүрэнгийн хүрэн, “Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдааны түрүү, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Б.Батбаатарын өсгий цагаан хар, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Г.Будхангайн улаан буурал, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү, Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын хар дөрвөн оноотойгоор зургаад бичигдлээ.
Эрлийз их насны морьдын эрэмбэ гарлаа | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.