Шууд Chart

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулна

2015-12-22 13:31:06

Засгийн газраас Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг гаргалаа. УИХ 2002 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг баталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагатай уялдсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга нь мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсын жишигт нийцүүлэн чадамжид суурилсан сургалт, үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, ажил олгогч, бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдэд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх замаар ажил эрхлэлтийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онцлог нь нийт сургалтын 70-80 хувийг дадлагын сургалт давамгайлж байдаг тул сургалтын орчныг үйлдвэрлэл, үйлчилгээний орчинд ойртуулах, цаашлаад үйлдвэрлэлийн бааз дээр үргэлжлүүлэх шаардлага тавигдаж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, төгсөгчдийн ур чадварыг өндөржүүлэх, тэднийг ажлын байртай болгох боломжийг баталгаажуулахад чиглэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодитой үр дүн гарна гэж тооцож байгаа ажээ.


Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулна  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-22 14:38
Сургууль дөнгөж төгссөн оюутнуудыг багшаар авдагаа болиулаачээ.

Бидэнтэй нэгдээрэй