Шууд Chart

Түүхий арьс, ширийг ирэх хоёрдугаар сар хүртэл экспортлоно

2015-12-25 18:04:06

Засгийн газраас түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрлөө. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995.8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14.4 хувиар өссөн байна. 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222.8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65.4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортлосон байна.


Түүхий арьс, ширийг ирэх хоёрдугаар сар хүртэл экспортлоно   
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй