Шууд Chart

Ерөнхий сайд "Харшийн сүлд мод"-ны наадамд оролцлоо

2015-12-28 12:15:23

Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ хүүхэд багачуудын "Харшийн сүлд мод"-ны наадмыг зохион байгуулж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Харшийн сүлд мод"-ны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн хүн болгож төлөвшүүлэхийн төлөө төр, засгийн бүх бодлого чиглэгддэг юм шүү гэж Ерөнхий сайд хэлээд, ирж байгаа шинэ жилдээ сурлагын их амжилт гаргахыг ерөөлөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар нар "Харшийн сүлд мод"-ны наадамд оролцсон хүүхдүүдийн төлөөлөлд шинэ жилийн бэлэг гардууллаа.


Ерөнхий сайд "Харшийн сүлд мод"-ны наадамд оролцлоо  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй