Шууд Chart

Гурвын даваа үзэгчдийг өндөлзүүллээ

2015-12-29 17:25:11

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны гурвын даваанд улсын гарьд Б.Гончигдамба улсын начин А.Батмөнхөөр,  аймгийн арслан М.Бадарч улсын харцага Ө.Бат-Оршихоор, улсын начин Б.Сугаржаргал улсын начин Ш.Шинэбаяраар улсын начин Т.Баасанхүү улсын харцага Ө.Даваабаатараар, аймгийн арслан Б.Бат-Өлзий улсын харцага Н.Батзаяагаар, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Ч.Баянмөнхөөр, улсын начин Б.Сангисүрэн улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагваар гурав давсан нь хамгийн сонирхолтой барилдаанууд байлаа. Яг одоо цагаан өвгөн Монгол бөхийн өргөөнд саатаж, үзэгч олонд хишиг буянаа хайрлаж байна. Үүний дараа дөрвийн даваа оноолтоор үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурвын даваа үзэгчдийг өндөлзүүллээ  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй