Шууд Chart

“Atlanta Hawks” хожигдсон ч тавдугаар байраа хадгаллаа

2016-01-04 13:04:36

NBA-гийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтын хүрээнд энэ өдөр нийт 5 тоглолт боллоо. Эдгээрээс “New York Knicks”  болон “Atlanta Hawks” багуудын тоглолт  олны анхаарлын төвд байсан юм.

Энэ тоглолтын эхний үе тэнцүүхэн өндөрлөсөн ч тоглолтын хоёрдугаар үед “New York”-чууд тоглолтын санаачилгыг гартаа авч эхэлсэн. Улмаар тоглолт 97:111 харьцаатай “New York Knicks”-ийн ялалтаар өндөрлөв.

Тэдний хувьд улирлыг 15 хожил 19 хожигдолтойгоор үргэлжлүүлж байсан юм. Тэднээс энэ өдөр багийн туршлагатай хамгаалагч Arron Afflalo онцгой байж 17 довтолгооныхоо 14-ийг нь оновчтой болгож, 38 оноо аван багаа тэргүүлсэн.

Тэрээр холын зайнаас 8 удаа довтолж долоог нь амжилттай болгож шилдэг тоглолтоо үзүүлсэн. Мөн багийн ахлагч C. Anthony, Kristaps Porzingis, Robin Lopez нар 10-аас дээш оноо авч багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ.

 Харин “Atlanta Hawks”-аас гарааны 5 тоглогч нь бүгд жигд сайн тоглолтоо үзүүлсэн ч өрсөлдөгчөө хожиход хангалттай байсангүй. Paul Millsap энэ өдөр 19 оноо авч багаа тэргүүлсэн ба улирлын нэг тоглолтод дундаж үзүүлэлтээр 18.1 оноо авч байгаа юм.

Ийнхүү тэд улирлын 14 дэх хожигдлоо хүлээсэн ч 21 хожилтой дорнод бүсийн тавдугаарт бичигдэж байна. Харин “New York Knicks”  16 дахь хожлоо авсан ч энэ бүсийн 12 дугаарт бичигдсэн хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Atlanta Hawks” хожигдсон ч тавдугаар байраа хадгаллаа  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй