Шууд Chart

Монгол Улсын аварга Д.Хадбаатар агсны дурсамж

2016-01-05 12:58:00

1974 он юм. Миний хувьд онцгой жил байх байлаа. Бяр орж байна аа. Бүх юм жижигхэн харагдаад л. Надаас өөр бяртай хүн байхгүй юм шиг бодогдоод л. Хандгайтын баазад наадмын бэлтгэл хийж байхад Дархан аварга Ж.Мөнхбат багш бид хоёр бөөрөө нийлүүлэн унтдаг байв. Багш маань надад янз бүрийн мэх заана. Би ч гавьтай сурсан юмгүй. Өглөө болгон цуг гүйж дасгал хийнэ. Хар модыг үндсээр нь булга татна. Ер нь миний бяр багтаж ядаад байгаа шинжтэй. Бодох нь ээ нөгөө бяр гэдэг нь ороод байсан бололтой юм билээ. Би тэр үедээ мэдээгүй.

Ж.Мөнхбат багш дандаа бөхийн оноолт хийж суугаа харагдана. Би тэрэнтэй, энэнтэй таарна. Тэгэхээр нь би ингэж барилдана гэх мэт барилдааны тооцоо хийнэ. Нэг өдөр Мөөеө багш хуучнаараа тооцоо хийж үзээд “Манай хүн (намайг хэлж байгаа хэрэг) гурвын даваанд уначихгүй бол үзүүр, түрүүнд үлдэх нь тодорхой” гэдэг юм байна. Би ч багшийн энэ үгийг үнэндээ тоосонгүй. Ингээд улсын баяр наадам болж, би гурвын даваанд Жадамбын Одсүрэнтэй таарч дүүгүүрдэх гэсэн боловч тулгуур хөлөн дээрээ мордуулж унасан юм.

С.Түвдэннямын "Улсын аварга Д.Хадбаатар" номын хэсгээс.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Д.Хадбаатар агсны дурсамж   
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй