Шууд Chart

Хонгконгт Монголын 21 иргэн ял эдэлж байна

2016-01-05 14:50:09

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт олголоо.

Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн Хонгконгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байна. Гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй хоёр, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байна.

Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Мөн эх орондоо ял эдлэхийг хүссэн, Хонгконгт ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг шилжүүлэн ирүүлэх ажлыг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой болох юм.


Хонгконгт Монголын 21 иргэн ял эдэлж байна  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй