
Засгийн газраас Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгахын зэрэгцээ гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Үндэсний хөтөлбөрт өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бага, дунд хэрэглээтэй, зорилтот бүлгийн өрхүүдийг хамруулна. 2016-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн үндсэн арга хэрэгсэл нь өрхийн хөгжлийн төлөвлөгөө байгаа аж. Энэ төлөвлөгөөнд өрхийн нөхцөл байдал, хэрэгцээ, нөөц боломж, чадавхид тулгуурлан, өрхийг хөгжүүлэх, амьжиргааг сайжруулах зорилготой, тусгайлсан арга зүй бүхий үйл явцыг багтаах юм. Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдалтын түвшин нэмэгдэж, нийгмийн хамгааллын үйлчилгээ, дэмжлэг туслалцаа шаардлагатай хүндээ хүрэхийн зэрэгцээ хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн амьжиргааны түвшин суурь үеийн түвшингээс өсч, өрхийн хөгжлийн түвшин ахих зэрэг үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа ажээ.
Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр батлагдлаа | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.