
Монголын үндэсний сурын холбоо шилгүүдээ тодрууллаа. Зарим спорт, соёл урлагийн байгууллага шинэ жилээр шилдгүүдээ тодруулдаг бол үндэсний спортынхон сар шинийг угтаж шилдгүүдээ нэрэлдэг уламжлалтай. Тиймээс өнгөрсөн онд хэн гэдэг харваач байгаа олон онж, хамгийн их оноо цуглуулсныг хамтдаа сонирхьё.
Оны манлай эрэгтэй харваачаар:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хүдрийн ил уурхайн экскаваторын машинист, “Хангарьд” спорт клубийн харваач Монгол улсын спортын мастер Э.Ганчулуун 186 оноотойгоор тэргүүллээ.
Шилдэг харваачаар:
- Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймаг Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” спорт клубын харваач улсын гоц мэргэн Л.Отгонбаяр 179 оноотой.
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Зэвсэгт Хүчин 330-р анги, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшл” ХХК-ны харваач улсын мэргэн, спортын мастер Б.Баярсайхан 175 оноотой.
- Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Петровис” ХХК-ны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Г.Батсайхан 175 оноотой.
- Завхан аймгийн Улиастай сумын уугуул Орхон аймаг Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хангарьд спорт клубын харваач Аймгийн мэргэн Спортын мастер Жамсранжавын Мөнхбаатар 172 оноогоор
Оны манлай эмэгтэй харваачаар:
- Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул, Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” спорт клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер М.Мөнх-Амгалан 178,5 оноотой.
Оны шилдэг харваачаар:
- Дорнод аймаг Баян-Дун сумын харъяат, “Шинэ Налайх” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 176 оноотой.
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем Интернэйшл” ХХК-ны харваач, улсын хошой мэргэн С.Энхтунгалаг 175 оноотой.
Оны шилдэг ахмад эрэгтэй харваачаар :
- Дорнод аймаг Дашбалбар сумын уугуул, “Шинэ Налайх” багийн харваач, улсын мэргэн Д.Давгадорж
Оны шилдэг ахмад эмэгтэй харваачаар:
- Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Петровис” ХХК-ийн харваач, улсын мэргэн, спортын мастер Б.Бутваан
Оны манлай эрэгтэй харваач хүүхдээр:
Өмнөговь аймгийн харваач, Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11-в ангийн сурагч Ч.Мөнхболд
Оны шилдэг эрэгтэй харваач хүүхдээр:
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн 11-г ангийн сурагч, “Мөнгөн сум” ХХК-ны харваач Н.Алтантулга
Оны манлай эмэгтэй харваач хүүхдээр:
- Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат, Дорноговь аймгийн Ерөнхий Боловсролын тавдугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч М.Оюунзул
Оны шилдэг эмэгтэй харваач хүүхдээр:
- Төв аймаг Зуун мэргэн холбооны харваач, Үндэсний Биеийн тамирийн дээд сургуулийн оюутан, спортын мастер Б.Отгонжаргал
Оны шилдэг нум үйлдвэрлэгчээр:
- Говь-Алтай аймаг Шарга сумын уугуул, Баянгол дүүргийн багийн харваач, МҮСХ-ны хүндэт мэргэн, спортын мастер Т.Батмөнх
Оны шилдэг дасгалжуулагчаар:
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймгийн Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” спорт клубын дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү
“Хангарьд” клубийн багийн харваачид нь БУАШТ-д 12 дахь удаагаа алт, хоёрдугаар баг нь хүрэл медаль хүртсэн. Клубийн харваачдаас оны эрэгтэй, эмэгтэй манлай болон шилдэг харваачаар шалгарсан амжилттай.
Оны онцлох харваачаар:
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем Интернэйшл” ХХК-ны харваач, улсын мэргэн Б.Батбаатар, улсын хошой мэргэн С.Энхтунгалаг. Тэд нэг гэр бүл бөгөөд анх удаа эхнэр, нөхөр үндэсний сурын түүхэнд түрүүлсэн амжилтын эзэн боллоо.
Оны шилдэг байгууллагаар:
• Ховд аймгийн Үндэсний сурын холбоо
• Дорнод аймаг Цагаан-Овоо сумын сурын холбоо
• Үндэсний Үйлдвэрлэгч “Тренд Мебель Монголиа” ХХК
Монголын үндэсний сурын холбоо оны шилдгүүдээ нэрлэлээ | ||
Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.