
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглох шийдвэр гаргажээ. Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ийнхүү Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах аж.
НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна. Гэвч кассын машин худалдан авч, бэлэн байдлаа хангаагүй аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт хэвлэх системд хандаж, иргэдэд олгох сугалааны баримтыг хэвлэж байгаа нь системийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Мөн байгууллага хооронд хийгдсэн гүйлгээг НӨАТУС-д нэгтгэхээс гадна системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллах шаардлага тулгарчээ.
Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно | ||
Үзсэн: 308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.