
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Үндэсний супер лигийг одоогоор "Баянгол Сентоза Ирвэс" 7 хожилтойгоор тэргүүлж байгаа бол Төв аймгийн "Төв ургац" 6, Дундговь "Мон-Алтиус Смарт" 5 хожилтой удаалж байна.
Эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байгаа учир лигийн тоглолт ирэх бямба гарагт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд болно. Энэ өдөр нийт дөрвөн тоглолт болох бөгөөд багуудын нэрс удахгүй тодрох аж.
"Супер лиг"-ийн тоглолт "Хандгайт" ордонд болно | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.