Шууд Chart

Өнөөдөр хүчит бөхийн барилдаантай

2016-01-13 08:25:56

Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар  цолтой 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Энэ нь 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. 

Сонирхуулахад, Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Тодруулбал,  амралтын өдрүүдэд сонирхогчдын шатрын УАШТ Төрийн ордонд дөрөв дэх удаагаа болоход 95 эрэгтэй шатарчнаас нийслэлийн оролцогч Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэй шатарчнаас Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар түрүүлсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр хүчит бөхийн барилдаантай  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй