
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Асашёорюү Д.Дагвадорж МАХН-ынханд уураа гаргав. Учир нь ирэх наймдугаар сард “Рио-2016” зуны олимп эхэлнэ. Үүний өмнө спортын холбоод олимпийн судалгаа явуулдаг уламжлалтай. Ингэхийн тулд улсаас замын зардал, байр болон бусад зүйлд төсөв батлуулдаг.
Гэтэл дээрх намын хэсэг бүлэг хүмүүс олимп судлах нэрийдлээр төсөв батлуулсанд нь уурлаж “Муу сайн хувалзнууд минь та нар ичихгүй бол би нэр устай чинь дэлгэнэ шүү. Тэгээд ч спорт мэдэхгүй та нар Бразил руу явж яадаг юм. Санхүүгийн хямралтай байгаагийн зэрэгцээ олимпийн жил мөнгө их хэрэг болж байхад та нар юу ч вэ дээ” хэмээсэн байна.
Ер нь манайханд иймэрхүү далимдуулах зан танил талаар шийдэгдээд байдаг гэмтэй.
Д.Дагвадорж МАХН-ынханд уураа гаргав | ||
Үзсэн: 3390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.