
Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Үүнд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Д.Амартүвшин, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй нарын 224 бөх хүч үзэн зодоглоход бэлэн боллоо.
Барилдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан зэрэг эрхмүүд үзэхээр суудлаа эзлээд байна.
Үндсэн хуулийн барилдаан эхэллээ | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.