Шууд Chart

"Супер лиг"-ийн тоглолтууд бямба гарагаас үргэлжилнэ 

2016-01-14 12:14:12

Үндэсний "Супер лиг"-ийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд Риогийн олимпод Монгол Улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах дотоодын тэмцээн, Боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байгаатай холбогдуулан завсарлаад байна. 

Мөн Супер лигийн тоглолтуудыг Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ баасан гарагт анхны аялан тоглолтыг Дархан хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын онцгой нөхцөл байдал, эрс хүйтрэлтээс болж хөдөө орон нутаг зорчихгүй боллоо. 

Харин Үндэсний супер лигийн тоглолтууд ирэх 16-ны бямба гарагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

Мөн хоёр дахь удаагийн Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа, нээлтийн тоглолтыг зохион байгуулах боллоо.

Эмэгтэй лигийн тоглолтын хуваарь:


10.00 Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт

12.00 Дархан-ҮБТДС БХ /Эмэгтэй/

Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа

14.00 Архангай Лидер-Дархан Гарьд

16.00 Баянзүрх Их Өргөө Аравтууд-Баянгол Сентоза Ирвэсүүд

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Супер лиг"-ийн тоглолтууд бямба гарагаас үргэлжилнэ   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй