Шууд Chart

Улсын гарьд Б.Гончигдамба чөлөөт бөхийн клуб нээлээ

2016-01-14 13:11:58

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх улсын гарьд Б.Гончигдамба “Даян” нэртэй чөлөөт бөхийн клуб нээжээ. Тэрбээр бөхийн замналаа чөлөөт бөхийн спортоор эхлүүлснээс гадна манай улсын топ таван спортын нэг болохоор энэ бөхийн төрлийг сонгожээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн УАШТ-нд аймгийн арслан Б.Чимэдвандан, аймгийн заан Т.Бэгзсүрэн, П.Өсөхбаатар нарыг дасгалжуулж оролцуулснаар П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртсэн билээ. Б.Гончигдамбын ирээдүйн зорилго нь өөрийн клубын тамирчдаас Олимп, дэлхийн аварга төрүүлэх юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын гарьд Б.Гончигдамба чөлөөт бөхийн клуб нээлээ   
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй