
“Хурд-999” дээд гурван насны бооцоот уралдаан Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд XVII жарны хаврын тэргүүн сарын шинийн зургаанд болно. Үүнийг Хурхын сангийн аж ахуйн “Хөгжлийн түүчээ” сан зохион байгуулах юм байна. Одоогоор бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-нд дуусах аж. Уяачид морио бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, уралдуулах мориныхоо зургийг gurd999@gmail.com хаягаар ирүүлэх юм байна. Харин бооцооны 999 мянган төгрөгийг “Хаан банк”-ны 5013310893 тоот дансаар шилжүүлэх гэнэ. Гэхдээ нэг уяач хоёр морь уралдуулбал 10, гурвыг уралдуулбал бооцооныхоо мөнгөнөөс 20 хувийг хөнгөлүүлнэ. Хамгийн гол нь уяачид улс, бүсийн чанартай наадамд айрагдаж байгаагүй цэвэр монгол хүлгээ уралдуулахаас гадна уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангасан байх шаардлагатай юм байна.
Түрүүлсэн хүлгийн эзнийг “Тоёота приүс-20” маркийн автомашинаар шагнах бол аман хүзүү болон айргийн тавд давхисан алтан туурайтын эзнийг гурваас сая 500 мянган төгрөгөөр байлах гэнэ.
Сүүлийн үед өндөр бооцоотой уралдаан болж байгаа нь удамт хурдан хүлгийн амжилтыг тодорхойлох, хурдан морины үнэлэмжийг улам нэхэгдүүлэхэд оршиж байгаа юм.
999 мянган төгрөгийн бооцоотой уралдаан болно | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.