Шууд Chart

Үндэсний бөхийн хамгийн, хамгийн, хамгийн

2016-01-21 11:05:27

Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан үндэсний бөхчүүдийн хамгийн шилдгийг тодруулжээ. Үндэсний бөх сонирхогчдын фейсбүүк хуудсаар тодруулсан энэхүү жагсаалтыг хүргэе.

Хамгийн өндөр боловсролтой бөх

Энэ номинацид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тодорчээ. Түүнийг бөхчүүдээсээ хамгийн олон буюу гурван их сургууль төгссөн болохоор нь ийнхүү нэрлэсэн байна. Мөн Англи, Япон хэлний мэдлэгтэй аж.

Хамгийн сайхан галбиртай бөх

Спортоор хичээллэдэг эрчүүд өв тэгш бие бялдартай болдог нь элбэг. Тэдний тод жишээ нь Монгол Улсын хaрцагa Ц.Содномдорж, А.Бямбажав нар хэмээн бичжээ. Тэднийг илүүдэл жингүй, булчингаа жигд хөгжүүлсэн, галбирлаг төрхтэй гэсэн байна.  

Хамгийн их бизнес эрхэлдэг бөх

Зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” бол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийнх. Өдгөө АНУ-д амьдарч буй тэрбээр энэ номинацид хамгийн олон санал авчээ. Түүний дараа “Мөнхийн үсэг” группын Ерөнхий захирал, улсын начин До.Ганбат, улсын харцага Ц.Магалжав нар жагсав.

Хамгийн бяртай бөх

Монгол бөхийн барилдааныг бяр хүч, мэхгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс энэ цагийн хүчтэнүүдээс хамгийн бяртай нь улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар хэмээв. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар ч тун ойрхон санал авчээ.

Хамгийн уран барилдаантай бөх

Энэ тодорхойлолтыг улсын харцага Ө.Даваабаатар тэргүүллээ. Түүний уран, хурц дайчин барилдаанд үзэгчид дэндүү их дуртай. Мушгиж тонгорох, дүүгүүрдэх зэрэг мэхийг гарамгай хийдэг харцгыг аймгийн арслан байх үеэс л үзэгчид хайрлаж, хүндэлж уран барилдааныг нь шагшиж ирсэн. Одоогоор заалны барилдаанд цөөхөн гарч барилдаж байгаа ч тэрхүү уран сайхан барилдааныг харахыг хүссэн үзэгч олон байдаг.

Хамгийн царайлаг бөх

Манай бөхчүүд гоо зүйн талаас ямар ч шалгалтад тэнцэхээр нийтлэг сайхан төрхтэй. Тэр дундаа онцгой царайлаг бөх олон. Энэхүү санал асуулгад улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Ц.Содномдорж нар энэ тэнцүү шалгарсан байна.

Хамгийн сайхан хувцасладаг бөх

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж үг бий. Үргэлж олны нүдэнд ил явдаг бөхчүүд маань хувцаслалтын хувьд үзэгчдээс тун өндөр үнэлгээ авдаг юм билээ. Ялангуяа наадам болон Цагаан сараар монгол дээлний загварыг бөхчүүд л тодорхойлдог гэхэд нэг их хилсдэхгүй биз. Энэ номинацид улсын гарьд Д.Рагчаа тэргүүллээ. Түүний өдөр тутмын хувцаслалт нь хүртэл стильтэй байдгийг бөх сонирхогчид гярхай анзаарсан байна шүү.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний бөхийн хамгийн, хамгийн, хамгийн   
Үзсэн: 11545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-01-27 15:47
хамгиин нүүриин баясгалантай бөх- БАТЗАЯА, хамгиин төгс галбиртай бөх-СОДНОМДОРЖ,хамгиин том бөх-СУГАРЖАРГАЛ, хамгиин жижиг бөх-БААСАНХҮҮ, хамгиин бяртай бөх-БАТЧУЛУУН, хамгиин царайлаг бөх -ОТГОНБААТАР, хамгиин дөлгөөхөн бөх-ГАНБАТ, хамгиин барилдаанч бөх-ЭНХБАТ, хамгиин ширүүн дайчин барилдаантай бөх- ДОРЖСАМБУУ, хамгиин нягт барилдаантай бөх-МӨНХБАТ, хамгиин ирээдүйтэй бөх минии бодлоор шүү-ХӨХЧИРЭНГЭР,МӨНХБАЯР, ЖАРГАЛБАЯР за ингээл нэмээд байгаарай
Зочин [103.229.122.xxx] 2017-10-29 13:00
тиймээ
46.149.119.xxx [46.149.119.xxx] 2016-01-21 17:16
baterdene neg ch suurguulid suraagui shagnalaar 3n surguuliin diplom avaa biz dee deer n ymar ch gadaad hel baihgui gej battulga buh uneniig n helj baisniig martaa yu
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2016-01-21 14:59
хамгийн уран барилдаантай бөхөөр улсын начин Т.Баасанхүү
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2016-01-21 14:51
Доктор, дээд сургуулийн багш бөхчүүд боловсролтойд ордоггүй юм байх даа. Сургуульд суусан нэртэй, нэр хүндээрээ диплом авсан хүнийг хамгийн боловсролтой гэхдээ яахав.
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-01-21 14:18
үндэсний бөхөд маш олон номинац шалгаруулж болно. Тэр бүхнийг гаргаад цагаан сараар зарлаж, тусгай шагнал өгдөг журмыг МҮБХ хийх хэрэгтэй.Жнь: Тэр жилийн хамгийн олон барилдсан, хамгийн олон давсан, уран гараа дэвээтэй бөх, хамгийн хүнд, хамгийн хөнгөн, хамгийн залуу, хөгшин гм-ээр гаргах хэрэгтэй.Сүмо шиг л байхгүй юу. Мөн бөхийн өргөөнд болж буй барилдаан бүрийг 4 талд нь камерь байрлуулж, давхар хянан, 2 дэлгэцээр үзэгчдэд харуулдаг байх ёстой. Тэгвэл шудрага барилдаан болно.
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2016-01-21 14:18
үндэсний бөхөд маш олон номинац шалгаруулж болно. Тэр бүхнийг гаргаад цагаан сараар зарлаж, тусгай шагнал өгдөг журмыг МҮБХ хийх хэрэгтэй.Жнь: Тэр жилийн хамгийн олон барилдсан, хамгийн олон давсан, уран гараа дэвээтэй бөх, хамгийн хүнд, хамгийн хөнгөн, хамгийн залуу, хөгшин гм-ээр гаргах хэрэгтэй.Сүмо шиг л байхгүй юу. Мөн бөхийн өргөөнд болж буй барилдаан бүрийг 4 талд нь камерь байрлуулж, давхар хянан, 2 дэлгэцээр үзэгчдэд харуулдаг байх ёстой. Тэгвэл шудрага барилдаан болно.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-21 14:09
сайхан ярилцлага болжээ
81.53.135.xxx [81.53.135.xxx] 2016-01-21 13:54
хамгийн сайхан дуулдаг бөх нь улсын начин Эрхэмбаяр.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-21 13:18
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН САЙХАН ГАЛБИРТАЙ БӨХ ЦЭРЭН АВРАГА . ОДООГИЙН ҮЕД ЖАРГАЛБАЯР ЮМУУ ДА
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-01-21 13:07
Даваабаатар бишээ
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-21 12:29
UNDESNII UE UEIIN BUHCHUUDED . MUNHBAT AVRGA SHIG GALBIR BIE SAITAI ERUUCEJ GOETOI BUH ODOOHNDOO LAGAA. BATERNE AVRGA SHIG ARAL GUY SAITAI HUMSUG NUURNI TURHTEI BUH ALGAA ENE HOER AVRGA SHIG BIE BYLDRTAI BUH ALGDAA...
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-01-21 12:29
Хамгийн хорчин бөх гэдэг номинаци гаргаач Ха ха ха ха ха ха
180.235.181.xxx [180.235.181.xxx] 2016-01-21 12:18
tsarailag bokh gevel khartsag magaljav shv de. baterdene avarga hiidiidee 3 deed surguul .bas angli japan heltei ,bolchiv.
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2016-01-21 12:02
Хамгийн бага жинтэй мөртлөө хамгийн өндөр цолонд хүрсэн бөхийг нэрлээч....
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-21 11:58
хамгийн уран барилдаантай бөх бол Баасанхүү начин мөнөөс мөн шүүү дэ хө
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-01-21 11:58
Zass.. Sumyabazariig gvitseh goy galbirtai boh odoohondoo bhgvi sh de.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-21 11:52
Энэ сэтгүүлч монгол хэлний мэдлэггүй тун мохоо юм.Номинацад гэх шиг.Үүнийг монголчлоод энэ жагсаалтад, энэ нэрлээсэд гээд өөрийн болгочих л доо. Урлагийнхны мэдлэггүй, монгол хэлдээ мохоо,уншдаггүй хөгийн амьтныг дуурайх нь сэтгүүлчийн чанар биш.Сэтгүүлч бол өөрийн бодолтой арга барилтай байх хэрэгтэй.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-21 11:39
Бямбажав эргэлзээтэй юм даа

Бидэнтэй нэгдээрэй