Шууд Chart

“Хэрлэнгийн хурд-2016” бага насны морьдын уралдаан болно

2016-01-27 10:58:22

“Хэрлэнгийн хурд-2016” даага, шүдлэн насны хурдан морьдын уралдаан ирэх тавдугаар сарын 14-нд болохоор товлогдлоо. Хэрлэн мөрний хөвөөнөө адуугаа маллаж, хүлэг морьдоо сойдог уяачид адууныхаа үүлдэр угсааг хурдны чиглэлээр сайжруулах, үржүүлгийн ажлыг үнэлэх, хурдан морины уралдааныг нутагтаа хөгжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиодог болсон. Анхны уралдаанд 23 даага тоосоо өргөснөөс Төв аймгийн Архуст сумын уяач Ш.Энхбатын хээр түрүүлж, Багануур дүүргийн алдарт уяач М.Батсайханы хүрэн халзан аман хүзүүдсэн бол айргийн гуравт Багануур дүүргийн харьяат, аймгийн алдарт уяач Ө.Пүрэвбаатарын халтар, дөрөвт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач П.Бямбацэрэнгийн зээрд халзан, тавд Улаанбаатар хотын уяач С.Сандагдоржийн хээр хурдалсан юм. Харин дараа жилээс нь уяачдын саналыг үндэслэн шүдлэн насыг нэмж уралдуулдаг болсон.  

Дээрх уралдааныг энэ жилээс Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” уяачдын холбоо зохион байгуулахаар боллоо. Хүлгээ уралдуулах уяачдын бүртгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл явуулах бөгөөд хүйс харгалзахгүйгээр уралдуулахаараа онцлогтой. Уяачид энэ сарын 31-ний хооронд бүртгүүлвэл 300, ирэх сарын 29-ний дотор бол 400, дөрөвдүгээр сарын 1-ний хооронд бүртгүүлвэл 500 мянган төгрөг төлөх гэнэ. Даага ес, шүдлэн 10 км-ээс уралдах ба түрүүлсэн хүлгийн эзэнд бүртгэлийн хураамжийн 50, аман хүзүүнд хурдлуулсан эзэнд 20, айргийн гурав, дөрөв, тавынхад  10, найм, долоон хувийг олгоно. Харин зургаагаас 10-т давхисан хүлгийн эзэнд таван хувийг нь гардуулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хэрлэнгийн хурд-2016” бага насны морьдын уралдаан болно   
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-27 13:42
Малан тэнэг минь ээ,монголчууд "шүдлэн насны" гэж хэлдэггүй юм.Ерөөсөө даага,шүдлэн,хязаалан, соёолон гэдэг чинь насы нь хамт хэлээд буй юм.Түүнийхээ оронд шүдлэн үрээ,хязаалан үрээ,соёолон үрээ гэж хэлж ярьдаг юм.Мал мэдэхгүй тэнэгүүд ингэж бичдэг болоод байна.
103.242.47.xxx [103.242.47.xxx] 2016-01-27 11:58
бооцоотой уралдаан нэртэй луйвар явагдаж байна. ММСУХолбооны удирдлагууд үүнд хяналт тавимаар юм. Ялангуяа өвлийн уралдааныг болимоор
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-01-27 11:33
ЭХ-р мөрийтэй тоглоом хориглодог. Морины уралдааны хэлбэрт шилжсэн иймэрхүү тоглоомонд хяналт тавихгүй бол хэрээс хэтэрч, үндэсний наадам уралдаан гэдгээр халхавч хийгсэд ёстой хүүхдийн алтан амь, Монгол ард түмний гайхамшигтай өв соёлын үнэ цэнээр буруу тоглолт хийж байгаа шүү. Одоо уралдаан бүрийг ялгаж, салгаж ойлгож, хяналттай болгож, үнэ цэнийг хадгалж, өв соёолоо дээдэлсэн шиг хүндлэх цаг болсоон Монголчууд минь.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-01-27 11:32
Хүйс харгалзахгүй уралдана гэдэг охин эрлийз, хурлийз даагатай хүмүүсийн мөнгөний ашиг хонжоо хайсан тоглоом юм. үүнийг хүн бүр л мэднэ шүү дээ. Хотод хавар болдог жипний бооцоотой "Ирээдүйн түмэн эх" гэж нэрлэсэн уралдаанд дандаа охин эрлийзүүд түрүүлдэг нь инээхээс өмнө ангайлгаж орхидог доо. Юуных нь адууны удам угсаа хурд сайжруулах гэхэв дээ. Хөдөөний муусайн монгол даагануудыг чирж, эзэнээс нь мөнгийг нь салгаад дуусна. Сайхан монгол адууг улам сайн болгоно гэж бизнес хийсээр эцэст "Адууны ДОХ" гэдэг аюулт өвчин тараагаад монгол адууны 20% нь өвчлөөд байна. Одоо энэ чиглэлэийн бизнес хийдэг хүмүүс хөдөө орон нутаг руу гарч мөрийтэй покероо тоглох гэж байна. Орон нутгийн уяачид иймэрхүү зүйлд оролцолгүй дүн нуруутай байж, монгол адуугаа монголоор нь авч үлдэж үр хойчдоо уламжлан үлдээх алсын бодолтой байх хэрэгтэй.
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2016-01-27 11:25
XAANA BVRTGEX UM YTAS BN YY ERLIIZ UM YY MONGOL UMYY TODORXOI ZARLAACH

Бидэнтэй нэгдээрэй