
Нийслэлийн харьяат уяачид цол, тэмдгээ гардлаа. Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны идэвхжүүлэлт хийгдсэний хоёр жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойд зориулсан “Нийслэлийн уяачийн өдөр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн даваа гарагт “Корпорате” зочид буудлын “Event hall” ресторанд боллоо. Үүнд уяач, хурдан морины зүтгэлтэн нийлсэн 200-аад зочин хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр 2015 онд уясан хүлгээ улс, бүсийн наадамд түрүүлүүлж, айрагдуулсан нийслэлийн харьяат 22 уяачид "Нийслэлийн алдарт уяач" хэмээх эрхэм цол хүртээж, тэмдэг, үнэмлэхийг нь гардууллаа.
Цол хүртсэн уяачдыг танилцуулъя.
1. УБ хот, СХД-ийн харьяат Өлзийхутагийн Пүрэвбаатар
2. УБ хот, СХД-ийн харьяат Цагдаагийн Нүүдэл
3. УБ хот ХУД-ийн харьяат Лхагважавын Отгонбаатар
4. УБ хот СБД-ийн харьяат Чулууний Ганцогт
5. УБ хот, ХУД-ийн харьяат Шүхэртийн Лхамсүрэн
6. УБ хот, ХУД-ийн харьяат Санжаагийн Ганболд
7. УБ хот, ХУД-ийн харьяат Дуламсүрэнгийн Төртогтох
8. УБ хот, СХД-ийн харьяат Банзрагчийн Дашдорж
9. УБ хот, СХД-ийн харьяат Дэлэгийн Цээтуяа
10. УБ хот, СХД-ийн харьяат Бодингийн Батмөнх
11. УБ хотын ХУД-ийн харьяат Зэсэнгийн Шаравхүү
12. УБ хот, БГД-ийн харьяат Бадрахын Ууганбаяр
13. УБ хот, ХУД-ийн харьяат Авирмэдийн Гантулга
14. УБ хот, ХУД-ийн харьяат Даваажав Амарсанаа
15. УБ хот, Налайх дүүргийн харьяат Гэндэндондовын Чулуунбат
16. УБ хот, Налайх дүүргийн харьяат Акеряны Хуанбай
17. УБ хот, Налайх дүүргийн харьяат Сундуйн Энхбаатар
18. УБ хот, Налайх дүүргийн харьяат Дамбангаагийн Равжир
19. УБ хот, Налайх дүүргийн харьяат Чулуунсүхийн Батцэнгэл
20. УБ хот ХУД-ийн харьяат Нэргүй Бадамхатан
21. УБ хот, ХУД-ийн харьяат Нямдаваагийн Эрдэнэболд
22. УБ хот, ХУД-ийн харьяат Сайнзаяагийн Ширнэнбаатар
"Нийслэлийн алдарт уяач" 22-оор нэмэгдлээ | ||
Үзсэн: 2244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.