
Долоо хоног бүрийн пүрэв гарагт Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хөдөлмөрийн салбарт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй талаараа хэлсэн.
Мөн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцоллоо. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, жижиг зээлийн хэмжээ бага, хугацаа богино, хүү өндөр байгаагийн зэрэгцээ хуулиар тогтоосон зорилтот бүлгийн иргэд нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах бололцоогүй зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх үүднээс жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан юм байна.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрбээр мөн ярилаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, 50 мянга гаруй иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгожээ.
Өнгөрсөн онд 30 мянга гаруй ажлын байр бий болгожээ | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.