
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадам өчигдөр СТӨ-нд боллоо. Энэхүү наадамд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Тавилангийн харгуй” дуу гуравдугаар байр эзэлсэн. Бүтээлээ үнэлүүлсэн тэрбээр нэлээн хөөртэй хүн болгонтой гар барих үед нь хэн нэгэн шагналын 500 мянган төгрөгийг нь хулгайлчихжээ. Үүнийгээ тэрбээр фейсбүүкдээ бичсэнийг сонирхуулбал “Сэтгэл догдлуулсан баярт мөчийг ашиглан баяр хүргэх нэрээр "урт мөртлөө уран" гар сунган хүний халаасыг тэмтэрдэг нэгэн байдаг аж. "Морин хуур-2015" наадмын мөнгөн шагналыг маань халааснаас минь суйлж авсан тэр нэг хүнд хандаж хэдэн үг хэлье!!! Таны өнөөдөр олсон "олз" гээд бодож байгаа мөнгө их, багадаа гол нь биш, уран бүтээлч бидний хувьд хамтарч ажилласан бүтээлийн маань урамшуулал, дуунд дуртай ард түмний сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй зүйл байсан юм шүү!!! Уран бүтээлийнхээ ариун сүмийг бид буян мөрийн газар гэж сүсэглэн дээдэлж явдаг жирийн л нэг бүтээлчид. Эрхэм танд хамгийн хүнд хэцүү цаг, нөхцөл байдал тохиолдоход хэнийг ч гэж ялгалгүй бүтээлээрээ сэтгэлийг тань ариулж, сэргээж өгөхсөн гэж хичээж, бүтээж туурвиж яваа л хүмүүс. Хамтран ажилласан уран бүтээлчиддээ шагналынхаа хишгийг хүртээх гээд очих хооронд ийм муухай юм болсонд хумслагч танд гомдох биш, харин ч таны өмнөөс маш их санаа зовж байна даа!!!! МУУ ХУЛГАЙЧ АА л гэж хэлье дээ, өөр хэлэх үг ч алга” гэсэн байна.
Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од шагналынхаа мөнгийг суйлуулжээ | ||
Үзсэн: 1897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.