Шууд Chart

Шуурхай удирдлагын штабыг даруй байгуулахыг үүрэг болгов

2016-02-01 10:23:17

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын ахалдаг АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 28-нд Хууль зүйн яаманд хуралдлаа.

Хуралдаанд  ХЗЯ, ТТХГ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ зэрэг хууль, хүчний байгууллагуудын болон ГХЯ-ны Консул, Ёслолын газар, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны төлөөлөгчид  оролцож, ирэх долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, ёслол, хамгаалалт, тэдгээрт шаардлагатай тоног төхөөрөмж, виз олгох, хил гаалиар нэвтрүүлэх зэрэг асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагаас оролцох дээд хэмжээний төлөөлөгч, дагалдах албаны хүмүүсийн судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын 1 гэхэд төлөөлөгчдийн бүрэлдэхүүний талаарх мэдээллийг хүлээж авах дуусах юм.

Одоогоор нэг улсаас дээд тал нь 12 оролцогч ирүүлэх хязгаар тогтоогоод байгаа бөгөөд дээд хэмжээний төлөөлөгчийн ёслол, хамгаалалт, албаны хүмүүсийн жагсаалтыг урьдчилсан байдлаар гаргаад байна. Зочид төлөөлөгчдийг угтах, хил гаалиар нэвтрүүлэх, хамгаалах, үйлчлэх бүх асуудлыг уг ажлын хэсэг хариуцах бөгөөд Нэгдсэн удирдлагын шуурхай штаб байгуулах шийдвэр гаргасан. Гэвч штабын дүрэм журмаас эхлээд ажил үүргийн хуваарь, хөрөнгө төсөв гүйцэд шийдэгдээгүйн улмаас удааширалтай байгаад ажлын хэсгийн дарга шүүмжлэлтэй хандаж яаравчлахыг хүслээ.

Мөн БНСУ-ын зээлээр ирэх хяналт шалгалтын болон хамгаалалтын зориулалт бүхий тоног төхөөрөмжүүд хүлээгдэж байгааг сануулж, холбогдох чиглэлээр даруй арга хэмжээ авахыг даалгав.

УУЯ болон БОЯ-наас химийн хорт бодисын тооллого, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, үйлдвэрлэлтийн зориулалтаар ашиглаж буй байгууллагуудын хяналт шалгалтыг даруй зохион байгуулж мэдээлэхийг мөн чиглэл болголоо. Эдгээр болон бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд ямар нэг бэрхшээл тулгарвал заавал ажлын хэсгийн хурлыг хүлээлгүй мэдээлж, шийдвэрлүүлж байхыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгож, дараагийн хурлаар явцын үр дүнг ярилцахаар тогтлоо.


Шуурхай удирдлагын штабыг даруй байгуулахыг үүрэг болгов  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй