
Засгийн газар өчигдөр хуралдсан ээлжит хуралдааныхаа үеэр хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртэлх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд Цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгох юм.
Нэмж мэдээлэхэд, тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгоно гэж журамд заажээ.
Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.