
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан хэдхэн хоногийн дараа болно. Тус барилдааны үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа гардуулдаг уламжлалтай.
Энэхүү шагнал 2007 оноос хойш олгогдсон бөгөөд анхныхыг нь улсын харцага Ө.Даваабаатар аймгийн арслан цолтойдоо хүртсэн бол 2008 онд сумын заан Б.Ганзориг, 2009 онд улсын харцага Ц.Содномдорж аймгийн арслан цолтойдоо, 2010 онд улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо, 2011 онд улсын арслан Н.Батсуурь аймгийн начин цолтойдоо, 2012 онд улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан цолтойдоо, улсын начин Т.Баасанхүү аймгийн арслан цолтойдоо, 2013 онд аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, 2015 онд аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр нар хүртсэн билээ. Харин энэ жил хэн гардахыг тус барилдааны үеэр харъя.
Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа хэнд гардуулах бол | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.