Шууд Chart

АСЕМ-ын уулзалтад хэрхэн бэлтгэх талаар зөвлөв

2016-02-04 16:53:02

ГХЯ-наас Конрад-Аденауэрын сантай хамтран Дээд түвшний уулзалтыг хэрхэн зохион байгуулах, судалгааны болон зохион байгуулалтын бэлтгэл ажилд юуг голлон анхаарах талаар хоёрдугаар сарын 3-нд ГХЯ-ны “Зөвшилцөл" танхимд сургалт семинар зохион байгууллаа.

АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА)-ны ажилтнууд болон АСЕМ-ын гишүүн орнуудыг хариуцсан холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан уг сургалт семинарыг ХБНГУ-ын Бохум дахь Руурын их сургуулийн доктор, профессор Себастиан Берсик хөтлөн явуулсан бөгөөд “АСЕМ-ын үнэлгээ”, “АСЕМ-ын институцын тогтоц”, “АСЕМ-ын талаарх хандлага, мэдэгдэхүүн, үзэгдэх байдал”, “АСЕМ-ын ирээдүй ба боломж” гэсэн дөрвөн хэсэгтэй байв.

MPA_7913“АСЕМ-ыг амжилттай зохион байгуулна гэдэг зөвхөн зохион байгуулалт, үйлчилгээний асуудал биш зөв сэдэв сонгож, зөв хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар  ач холбогдолтой баримт бичиг гаргах нь чухал” хэмээн АСЕМ-ын БАА-ны Дэд дарга, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил  уг семинарын үеэр онцоллоо.

Сургалт семинараар ярьсан сэдэв бүрийн дараа оролцогчид Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар ямар ашиг тус хүртэж болохыг томьёолох, санал дэвшүүлэх хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын үеэр албаны үйл ажиллагаанаас гадна Монголын соёлыг сурталчлах, гадаадын  шууд хөрөнгө оруулалтыг татахад голлон анхаарахыг сургагч багш, ноён Берсик оролцогчдод зөвлөлөө.

Тэрбээр “Бид Транс-Атлантын болон Ази-Номхон далайн бүсийн харилцааны үед амьдарч байна. АСЕМ-ын тусламжтайгаар Евразийн эдийн засгийн харилцааг сэргээх боломж гарвал Монгол Улсад тун ашигтай” хэмээн онцоллоо. Семинарын төгсгөлд Европ тивд Азийн тухай хандлага ямар байгааг Ази-Европын сан, Конрад-Аденауэрын сангаас  их, дээд боловсролын түнш байгууллагуудтай хамтран хийсэн хэвлэл мэдээллийн  судалгааны үр дүнг танилцууллаа.


АСЕМ-ын уулзалтад хэрхэн бэлтгэх талаар зөвлөв  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй