Шууд Chart

Улсын тэргүүний фермерээр гурван иргэн шалгарчээ

2016-02-05 09:19:18

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд болж, гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. 

Улсын тэргүүний фермер:

  • Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Эко ханбуян фермер”-ийн эрхлэгч Дамдиндоржийн Насантогтох,
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Должингийн Жингүү,
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бэгзийн Түмэндэмбэрэл нарыг  “Улсын тэргүүний фермер”-ээр тус тус шалгаруулсан байна.

Мөн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзий багийн “Эрдэнэт зөгий” хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулжээ.


Улсын тэргүүний фермерээр гурван иргэн шалгарчээ  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй