Шууд Chart

Энэ жилийн Улсын тэргүүний тариаланчид шалгарлаа

2016-02-05 09:37:51

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд болж, энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн дараах 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.


Улсын тэргүүний тариаланч:

  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Биекегийн Хуаныш;
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг;
  • Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа;
  • Булган аймгийн Хангал сумын ногоочин Чойжийн Батбилэг;
  • Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Намжилын Очирбат;
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын ногоочин Дамбийжанцангийн Цэцэнхүү;
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын ногоочин Өлзийхутагийн Сугар;
  • Завхан аймгийн Улиастай сумын ногоочин Үйжавын Жаргалсайхан;
  • Орхон аймгийн Жаргалант сумын ногоочин Дэмчигжавын Батболд;
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын ногоочин Буяннэмэхийн Оюун;
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн;
  • Төв аймгийн Борнуур сумын ногоочин Маамуухүүгийн Мөнхбат;
  • Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Батсуурийн Цогтсайхан;
  • Увс аймгийн Хяргас сумын ногоочин Палиагийн Оюунбилэг;
  • Ховд аймгийн Ховд сумын ногоочин Сейтханы Наскейн;
  • Ховд аймгийн Буянт сумын ногоочин Төлөөгөнийн Нурлан;
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Жамцын Буманчулуун;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Лувсандамбын Лувсандамдин;
  • Дорнод аймгийн Халхгол сумын “Дорнод гурил” ХХК-ийн механикжуулагч Бавгагийн Пүрэвсүрэн;
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа;
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт монгол” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Түмэн-Өлзий.

Энэ жилийн Улсын тэргүүний тариаланчид шалгарлаа  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй