
Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын өвлийн наадам-2016” арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Үүнд мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдана. Иргэд ч өөрийн биеэр харваж, авирч, өвлийн дугуй унан, нохойтой чарга, бүргэд, морь тэмээ унаж, зургаа авахуулах боломжтой юм байна.
Гадаад дотоодын зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах давхар ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.
Өвлийн наадам маргааш болно | ||
Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.