
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, бусад холбогдох хууль тогтоомжийг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталсан.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Ипотекийн зээл, санхүүжилтын ерөнхий журам-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган албажуулахаар тогтлоо. Тус сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртлэх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Монгол банкнаас шилжүүлэн авах, хуульд заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлагыг Монгол банкаар хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой гэрээг Монголбанктай байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
“Ипотекийн зээл, санхүүжилтын ерөнхий журам-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.