Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016-02-08 16:04:10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  • Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болголоо.
  • Хууль сахиулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Ю.Идэрцогтыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.
  • Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн 2016 оны нэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Испанийн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй