Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Чуулганы ирц бүрдээгүй байна

2016-02-15 13:20:55
Error loading player: No playable sources found

УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. 12:00 цагийн байдлаар 76 гишүүнээс 30 гишүүн ирсэн байна. Тодруулбал, Ардчилсан намын 26, “Шударга ёс” эвслийн хоёр, ИЗНН-ын нэг, бие даагчдаас нэг гишүүн байгаа аж. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс дөрөв нь гадаад, дотоодод томилолттой байгаа талаар бүлгийн хэвлэлийн албанаас мэдээлсэн. Харин МАН-ын бүлгийнхэн эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой хэмээн чуулганы танхимд орж ирэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тус бүлгийн тухайд нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаануудад Ардчилсан намын бүлэг 100 хувь ирцээ бүрдүүлсний дараа танхимд орж ирэх нь гэм биш зан болсоор удаж байгаа. Уг нь УИХ-ын гишүүд аль бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалахгүйгээр ирцээ бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй. Гэтэл ууган намынхан энэ мэт жижиг асуудлаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулдаг нь гэм биш зан болжээ гэдгийг саарал ордонд ярьсаар байна.


Чуулганы ирц бүрдээгүй байна  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй