
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 24-ний өдөр захирамж гаргаж ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон. Ингэхдээ чуулганы нээлтийг өчигдөр хийхээр товлосон байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганы нээлт болоогүй. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд ирээгүй юм. Ээлжит бус чуулганыг эхлүүлэхгүй байгаа талаараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 24 асуудал хэлэлцэхээр орсон. Томоохон хуулиудыг богино хугацаанд "халтуурдах" байдлаар батлах нь улс орон болон ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Эдгээр хуулийн төслийг нухацтай, олон удаа сайтар хэлэлцэж байж шийдэх ёстой. Харамсалтай нь парламентын зөвшилцөл, ойлголцлоор бус хүч түрэх байдлаар асуудлыг шийдэх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Тийм учраас ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа” хэмээн мэдэгдсэн.
Энэ тайлбарыг нь зөвтгөж болох хэдий ч “АН олонх учраас өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой” гэсэн тайлбарт нь харин хариулт хэлмээр санагдах юм. Учир нь АН бол олонх биш. АН-ын бүлгийн гишүүд дангаараа 39 байж олонх болох ёстой гэдгийг сөрөг хүчнийхэн мэддэг баймаар. Түүнчлэн парламентад байгаа АН-ын 35 гишүүн олон, харин "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдтэй нийлж байж олонх болох юм.
АН олонх биш олон | ||
Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.