
2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаарыг улсын хэмжээнд нийт 755 байхаар Засгийн газраас баталлаа. Түүнчлэн цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4.807.207 төгрөг байхаар тогтоожээ.
Нэмж мэдээлэхэд, хугацаат цэргийн алба хаагчид зарцуулах хангамж, үйлчилгээний зардлыг үндэслэн тухайн онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоодог байна.
Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг 4 сая төгрөгөөр тогтоолоо | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.